Бохин еpтөнц МУСК


“Бохир ертөнц” уран сайхны кино нь эрчүүдийн найз нөхөрлөлийн нандин холбоо, үнэнч шударга харилцааг харуулсан бөгөөд хүний амьдралд тохиох алдаа оноо, бэрхшээл, Монголын гэмт хэргийн хөшигний цаадах нууц ертөнц, залуусын амьдрал, хайр сэтгэл, хүний мөс чанар мөнгө ба эрх мэдлийн дэргэд ямар өчүүхэн болохыг харуулсан адал явдалт уран сайхны кино юм.


Single Ladies 2 МУСК


Ганц бие бүсгүйчүүдийн адал явдал энэ удаа санаанд оромгүй зүйлсээр дүүрэн эхэлнэ. Гэнэн томоогүй ч гэнэтийн явдлаар бэлэг барих дуртай Гэрэлцэцэгийн "аюултай" дурлал, сайхан бүсгүй Сарангуагийн ээлжит паянгуудаас гадна сайхан сэтгэл, гэнэн итгэмтгийгээсээ болж үргэлж асуудалд өртөж байдаг Ариунсанаа мөрөөдлийн ханхүүтэйгээ огтын санаандгүй таарч, үүнийгээ анзаарахгүй явааг энэ ангиас л үзэх болно. Гэвч явж явж тэдний энэ үйлийн үртэй учрал, огцом эргэлтүүд нэг л хүн дээр огтлолцож таардаг нь “Бумтан” хочит Сэргэлэн байх нь тэр... Гэвч тэдний сэтгэлийг булаах дэгжин эр Сэргэлэнгийн нууц юу байсан бэ?

Тэнгэрийн продюсер МУСК



Миний хайр МУСК


Гэр бүлийн амьдрал хайрт хосоос олон зүйлийг шаарддаг. Хүслэн, Заяа хоёр шиг гэрлээд удаагүй бол үл ойлголцол бүр ч их. Нэгэн удаагийн ялимгүй маргаанаас болж тэд хэрэлдэж, улмаар гэрээсээ явцгаан хэсэг хугацааг дотны найзуудынхаа зөвлөснөөр өнгөрүүлцгээнэ. Үүнд ганц бие найзууд нь болох Анужин, Хонгороо, Идэрээ, Жавхлан нараас гадна 10 жилийн өмнөх дурлал болох Даваа, Онон нар татагдан орсноор байдал улам бүр ярвигтай болж эхэлнэ. Хамгийн харамсалтай нь тусдаа байсан энэ өдөр хоногууд тэдний сэтгэлийн зовлонг улам бүр сэдрүүлэхээр барахгүй эцэстээ салалтаар дуусах нь тодорхой болох тэр үед тэдний эцэг эхчүүд хөндлөнгөөс орж ирснээр кино улам бүр сонирхолтой өрнөж эхэлнэ. Тэд салах болов уу, яах бол?


Босуул МУСК


БНМАУ 1930 аад он Тэдэнд эх орон, эрх чөлөө, хайр, гэр бүл бүгд байсан.... Гэвч тэднээс бүгдийг нь авчээ. Харин одоо тэд хувь заяаныхаа төлөө босохоос өөр ухрах зам үгүй... Тэдний хувь заяа хаашаа эргэх бол? Ялалт ялагдал, тэмцэл, хайр. Босуул


Тушаал МУСК



Уулын хөх сүүдэр МУСК


Ганбат гэдэг залуу шоронгоос гарч жирийн амьдралд хөл тавьж атарын ажилд хэсэг оюутнуудын хамт явж байгаагаар кино эхэлнэ .Ганбат бусдын нүдэнд хэрцгий ширүүн догшин зантай харагдав ч үнэн хэрэгтээ шал өөр хүн байдаг. Жинхэн эр хүн байхаас гадна хамт байгаа залуучуудаа буруу замаар явуулахгүй гэсэн санаа байдаг.