Анх удаа хэрэг хийсэн дөрвөн залууг шоронд бус хилийн цэрэгт хүмүүжүүлэхээр явуулдаг. Эх орны торгон хилийн аюулгүй байдал цаашилбал үндэсний аюулгүй байдлын төлөө атгасан гар шиг нэгдэж чадсан тэдэнд ч мөн адил хайрлах сэтгэл бий. Өөрсдөөсөө бусад хэнийг ч бодож байгаагүй 4 хүмүүжигч залуус эх орныхоо торгон хилийг хамгаалж чадах болов уу? Эх орныхоо үнэт баялгийг хил давуулах гэж буй гэмт этгээдүүдтэй учирч эцсийн мөчид ямар шийдвэр гаргах бол?
