Их сургуульд оюутан болохоор 18 настай өнчин охин хотод ирээд өөрөөсөө үе мултарсан сургуулийнхаа багштай суугаад харгис хэрцгий нөхрийнхөө дор 20 гаруй жил амьдаржээ. Эр нөхрийнхөө хатуу харцан дор өнгөрүүлсэн 20-н жилээ бодож эр хүнийг үзэх үзэл бодол нь өөрчлөгдсөн тэр л үед хажуу өрөөнд нь нэгэн оюутан залуу түрээсээр амьдрах болжээ. Өөрийн хувь тавилантайгаа эвлэрэн насыг барах нь гэж гутарч суусан бүсгүй хажуу өрөөний залуудаа сэтгэл алдарна.
