Эх орон дуудаж байна МУСК


Халхын голын дайны ялалтын түүхт 75 жилийн ойд зориулан бүтээсэн "Эх орон дуудаж байна" кинонд Монголын авьяаслаг жүжигчдээс гадна Орос, Польш, Японы жүжигчид тоглосон юм. Эх орон, хайр сэтгэл үнэтэй бүхнийхээ төлөө халуун амиа зориулсан эрэлхэг охид хөвгүүдийн тэмцлийг уг кинонд сонирхол татам адал явдлаар үзүүлсэн байна.